Орос хэл мэддэг бол нэг загнахсан гэдэг шиг солонгосоор ойр зууртай бол Хён Жин Мүүнд нэг хэлмээр санагдана. Хэдий Монголын төрөөс хэдэн цаас гаргуулаад наадам зохиосон ч оймс мэт хэн зарах гээд гудамжинд гарах монголын тоо нэмэгдэхгүй. Үүнийг баттай хэлье. Хэдэн зуун жилээр дагасан шарын шашиндаа ч өөдтэй сүсэглэдэггүй улс шүү дээ, бид чинь. Бүр сахил санваартай лам нар нь хүртэл “ёстой жинхэнэ” Дээрхийн гэгээнээсээ сахилга муутай гээд банга хүртдэг юм. Таныг дагасан монголчуудыг ч бас “тааруухан” үнэлдгийг “жинхэнэ хүүхэд ”-ийн чинь сайтаас уншсан. Баас хатавч өмхийгөө тавьдаггүй гэдэг үнэр танаргүй нэг үгийг монголчууд хэлцдэг юм. Туурга тусгаарласан Манжийн төрөөс сар бүр пүнлүү авч суугаагаа “хорлож байна” гэж л тайлбарласан улсын үр саддаа, бид. Харин төөрөлдсөн төртэйгөө бол хатуу ярина. Төөрөлдүүлж байгаад Монголын мөнгөөр наадам хийнэ гэж бодож яваа та мэхт мэхэндээгийн үлгэр л болох вий.
Манай төр чинь малдаа хүртэл мөнгө өгдөг юм шүү дээ. Айжүү (хүүхэд сэрэмжлүүлэх монгол аялга)..
Орчуулуулмаар үгс
8 сар 24th, 2011
admin 





