Хүнсний ногоог хавар тариалаад, намар хураадаг бол дээд (дэд?) боловсролын дипломыг намар тариад хаврын хаварт хураадаг онцлогтой. Ногоо тэр намраа л ургацаа өгдөг бол зарим дипломын суулгац хэдэн жил өнжих, ерөөсөө ургац өгөхгүй дуусах нь ч бий. Манай тамирчдын дунд “медалийн оосроос атгаад алдсан” хүн дүүрэн байдаг бол иргэдийн дунд “дипломын хавтаснаас чимхээд алдсан” нөхөд бишгүй байдаг нь үүний жишээ. Хүнсний ногоог яаж ийгээд идчихдэг бол дипломыг яагаад ч идэж болохгүй тул жаазанд хийж хадгалахаас өөр замгүй. Read more »
Оршил. Ногоо ба диплом
8 сар 24th, 2011
admin БАЙРНЫ ҮНЭ БУУРАХГҮЙ
8 сар 24th, 2011
admin “Байрны үнэ буурна, ялангуяа 100 мянган айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжээд эхлэхээр бүр хоёр дахин буурна” гэж Барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар гуай баталж байна. Харамсалтай нь бусад орны эдийн засгийн хөгжлийн түүх, түргэн хурдацтай өсөж байгаа, уул уурхайн баялагт тулгуурласан эдийн засагтай ядуувтар оронд үл хөдлөх хөрөнгийн үнэ хэзээ ч буурч байгаагүй. Үл хөдлөх хөрөнгийн үнэ эдийн засгийн өсөлттэй уралдан өсөж, хямрал тохиосон ч үнэ буухын оронд ашигт малтмалын дэлхийн зах зээлийн үнийн дараачийн мөчлөг хүртэл хүлээж байгаад дараа нь цаашаа улам нэмэгдсээр иржээ. Манайхтай төстэй Катар, Казахстаны түүх үүнийг тод харуулдаг. Өнөөдөр Монгол Улс мөн л үүнийг давтаж, байр олноор ашиглалтад орох тусам орон сууцны үнэ нэмэгдэж байна. Read more »
Орчуулуулмаар үгс
8 сар 24th, 2011
admin Орос хэл мэддэг бол нэг загнахсан гэдэг шиг солонгосоор ойр зууртай бол Хён Жин Мүүнд нэг хэлмээр санагдана. Хэдий Монголын төрөөс хэдэн цаас гаргуулаад наадам зохиосон ч оймс мэт хэн зарах гээд гудамжинд гарах монголын тоо нэмэгдэхгүй. Үүнийг баттай хэлье. Хэдэн зуун жилээр дагасан шарын шашиндаа ч өөдтэй сүсэглэдэггүй улс шүү дээ, бид чинь. Бүр сахил санваартай лам нар нь хүртэл “ёстой жинхэнэ” Дээрхийн гэгээнээсээ сахилга муутай гээд банга хүртдэг юм. Таныг дагасан монголчуудыг ч бас “тааруухан” үнэлдгийг “жинхэнэ хүүхэд ”-ийн чинь сайтаас уншсан. Баас хатавч өмхийгөө тавьдаггүй гэдэг үнэр танаргүй нэг үгийг монголчууд хэлцдэг юм. Туурга тусгаарласан Манжийн төрөөс сар бүр пүнлүү авч суугаагаа “хорлож байна” гэж л тайлбарласан улсын үр саддаа, бид. Харин төөрөлдсөн төртэйгөө бол хатуу ярина. Төөрөлдүүлж байгаад Монголын мөнгөөр наадам хийнэ гэж бодож яваа та мэхт мэхэндээгийн үлгэр л болох вий.
Манай төр чинь малдаа хүртэл мөнгө өгдөг юм шүү дээ. Айжүү (хүүхэд сэрэмжлүүлэх монгол аялга)..
МҮҮНТЭЙ НӨХЦСӨН МОНГОЛ
8 сар 24th, 2011
admin Төрийн байгууллага шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй.
Мүүн гэж хэн бэ ?
Мүүн бол хүн. Тодруулбал солонгос эр. Нэмээд хэлэхэд их хөлийн эрхэм. Сан Мён Мүүн гэх энэ хүн өдгөө 91 насыг зооглон амьд мэнд суугаа. Өөрийнх нь бусдад таниулдгаар (www.tparents.org сайтынхаар) бол тэрбээр Хойд Солонгост 1920 оны нэгдүгээр сарын 6 (бэлгийн тооллоор гэсэн байгаа)-нд мэндэлжээ. Буян бялхсан Мүүний овогт мэндэлсэн жаал 15 насандаа чухам “Есүс амилсны баяр”-ыг цохолж байгаад Есүс Христтэй нүүр учирсан гэдэг. “1935 оны дөрөвдүгээр сарын 17” Read more »
Олон нэрийн ганц утга
8 сар 24th, 2011
admin
“Хонхот хүүхэлдэй ганцхан дуутай харин бид нар олон дуутай…” гэдэ г дээ, “Тэр” үнэндээ түмэн нэртэй. Нэг нь “Дэлхийн энхийн их наадам”, түүнийг үндэс лэгч нь Мүүний хүү Хён Жин бөлгөө. Энэ байгууллагын нэрийг GPF хэмээн англиар товчилдог. Монголд байгаа салбарынхан нь байгууллагаа шашны бус гэж нотлох бөгөөд тэгэж ч ухуулдаг. Сан Мён Мүүн анхнаасаа “шашин” гэгдэхийг хүсээгүй аж. Тэрбээр Энхийг бүтээгч дэлхийн иргэн номдоо “…Гэхдээ сүм гэдэ г нэрэнд тийм ч их дуртай биш. Сүм гэдэ г үгний утга нь “Заах цуглаан” юм. Шашин гэдэг нь “Оргил охь сургаал” гэсэн үг юм… Миний хүсч буй зүй бол ямар ч шашны урсгалгүй сүм юм” гэжээ. Read more »






