Ìýíä÷èëãýý

Наян жилийн арвин баян намтар түүхтэй манай аймгийн Прокурорын байгууллагын хамт олон үе үеийн хуульчид ардчилал, зах зээлийн нийгэмд хууль сахиулах, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох ажилд жинтэй хувь нэмэр оруулсаныг энд цохон тэмдэглэхэд таатай байна. Хуульчид тэр дундаа прокурор хүн, бие даасан өндөр ухамсар, эх орон эгэл түмнээ гэсэн элэг зүрхтэй байж өндөр дээд боловсролоос илүүтэй хүн чанар, мөс, ясаараа онцгойлон шалгарч ард түмнээ хүн ёсоор хайрлах ёстой. Иймээс бид хуульд заасан vндсэн чиг vvргийнхээ дагуу Прокурорын байгууллагад хандаж иргэд байгууллагаас гаргасан бvхий л хvсэлтийг хvлээн авч хамтран ажиллахад бэлэн байна. Эрхэм хэрэглэгч Та бүхэн манай вэб сайтад тавтай морилно уу.

Аймгийн прокурор, Хууль цаазын итгэмжит зөвлөх Л.Батчулуун

Оршил. Ногоо ба диплом

Хүнсний ногоог хавар тариалаад, намар хураадаг бол дээд (дэд?) боловсролын дипломыг намар тариад хаврын хаварт хураадаг онцлогтой. Ногоо тэр намраа л ургацаа өгдөг бол зарим дипломын суулгац хэдэн жил өнжих, ерөөсөө ургац өгөхгүй дуусах нь ч бий. Манай тамирчдын дунд “медалийн оосроос атгаад алдсан” хүн дүүрэн байдаг бол иргэдийн дунд “дипломын хавтаснаас чимхээд алдсан” нөхөд бишгүй байдаг нь үүний жишээ. Хүнсний ногоог яаж ийгээд идчихдэг бол дипломыг яагаад ч идэж болохгүй тул жаазанд хийж хадгалахаас өөр замгүй. Read more »