Хүнсний ногоог хавар тариалаад, намар хураадаг бол дээд (дэд?) боловсролын дипломыг намар тариад хаврын хаварт хураадаг онцлогтой. Ногоо тэр намраа л ургацаа өгдөг бол зарим дипломын суулгац хэдэн жил өнжих, ерөөсөө ургац өгөхгүй дуусах нь ч бий. Манай тамирчдын дунд “медалийн оосроос атгаад алдсан” хүн дүүрэн байдаг бол иргэдийн дунд “дипломын хавтаснаас чимхээд алдсан” нөхөд бишгүй байдаг нь үүний жишээ. Хүнсний ногоог яаж ийгээд идчихдэг бол дипломыг яагаад ч идэж болохгүй тул жаазанд хийж хадгалахаас өөр замгүй. Read more »
Оршил. Ногоо ба диплом
8 сар 24th, 2011
admin 





