Аймгийн прокурор Тогосын Батсүх:
1964 онд тус аймгийн Буянт суманд төрсөн.1983 онд Өлгий хотын 10 жилийн2-р 10 жилийн сургууль, 1988 онд МУИС-ийн НУФ-ын хуулийн ангийг тус тус төгссөн. Хууль зүйн магистер. Орос хэл мэднэ Прокурорын “хууль цаазын итгэмжит зөвлөх” зэрэг дэвтэй 1988-1990 онд Хууль цаазны дунд сургуульд багш, ШУА-ын Төр эрх зүйн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан 1990 оны 7 дугаар сараас 1996 он хүртэл аймгийн ИТХ-д ахлах мэрогэжилтэн 1996 – 2011 он хүртэл аймгийн ЗДТГ-т хуулийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн,хэлтсийн даргаар ажилласан 2011 оны 02 дугаар сараас аймгийн прокуророор томилогдон ажиллаж байна.
АВЖАТЫН ТУРДЫБЕК

Орлогч прокурор Абижатын Турдыбек:
1982 онд Баян-Өлгий аймгийн Өлгий хотод төрсөн.
1990-2000 онд Өлгий хотын 1-10 жилийн дунд сургууль, 2000-2004 онд Монгол Улсын Батлан Хамгаалахын Их Сургуулийн хууль зүйн факультетийг эрх зүйч мэргэжилээр төгссөн.
Орос хэл мэднэ
Прокурорын “Хууль цаазын ахлах зөвлөх” зэрэг дэвтэй
2004-2005 онд Баян-Өлгий аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч,
2005-2006 онд аймгийн шүүхэд орчуулагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,
2006 онд аймгийн прокурорын газарт прокурорын туслах ажилтан,
2006-2008 онд мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих асуудал хариуцсан хяналтын прокурор,
2008 оноос хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан туслах прокурор,
2011 оны 3 дугаар сараас орлогч прокуророор тус тус дэвшин ажиллаж байна.
2007 онд «Байгууллагын аварга прокурор» өргөмжлөл, мөнгөн шагнал, 2008 онд Улсын Ерөнхий Прокурорын «Өргөжлөл», мөнгөн шагнал, МАСЗХ-ны «Алтан-Од» шагнал, 2009 онд «Шилдэгийн шилдэг прокурор» өргөмжлөл, мөнгөн шагнал, Монголын Прокуроруудын Үндэсний Холбооны өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдсан байна.
МИЗАМХАНЫ ФАРИДА

Мэдээлэл, дүн шинжилгээ,бодлого төлөвлөлт хариуцсан туслах прокурор Мизамханы Фарида:
1975 оны 1-р сарын 31-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумд төрсөн.
1991 онд Баян-Өлгий аймгийн Өлгий хотын 3-10 жилийн дунд сургуулийг, 1991-1994 онд Казахстан Улсын Алматы хотод Анагаах ухааны кдллежийг бага эмч-эх баригч мэргэжилээр, 1994 онд МУИС-д элсэн орж 1995 оны 11-р сард Казахстан Улсад шилжиж 1999 онд Алматы хотод Аль Фарабийн нэрэмжит Казахстан Уосын Их Сургуулийн хуулийн ангийг «эрх зүйч» мэргэжилээр төгссөн байна.
Орос,англи хэл мэднэ
Прокурорын “Хууль цаазын ахлах зөвлөх” зэрэг дэвтэй
1999 оны 9-р сараас 2006 оны 2-р сарын 8-ний өдөр хүртэл хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажлыг хариуцсан туслах прокуророор,
2007 оны 8-р сарын 1-нээс 2011оны 4 сар хүртэл орлогч прокуророор
2011 оны 4 дүгээр сараас мэдээлэл, дүн шинжилгээ,бодлого төлөвлөлт хариуцсан туслах прокуророор ажиллаж байна.
2005 онд бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээг дүгнэхэд санаачлагатай ажиллаж Улсын Ерөнхий Прокурорын «Өргөмжлөл»-өөр, 2007 онд Монголын Залуучуудын Холбооны «Тэргүүний залуу» алтан медалиар шагнагдсан.
ХУРМЕТХАНЫ ӨРЕН
Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих прокурорууд:
Хурметханы Өрен нь 1981 онд тус аймгийн Өлгий суманд төрсөн,
1998 онд Баян-Өлгий аймгийн Ахлах сургуулийг Монголын Залуучуудын Холбооны «Тэргүүний сурагч» алтан медальтай төгсөж, 1998-2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Олон улсын эрх зүйч мэргэжилээр дүүргэсэн, бакалаврын зэрэгтэй.
Орос,англи хэл мэднэ
Прокурорын “Хууль цаазын зөвлөх” зэрэг дэвтэй
2003 оны 8-р сарын 16-нд тус аймгийн прокурорын газарт туслах ажилтан
2006 оны 01 дүгээр сарын 16-наас Эрүүгийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор,
2007 оны 03 дугаар сарын 01-нээс Эрүүгийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан туслах прокурор,
2008 оноос Шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан туслах прокурор
2011 оноос мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор ажиллаж байна.
2007 онд «Бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээ»-гээр тэргүүлж Улсын Ерөнхий Прокурорын «Өргөмжлөл»-өөр, 2008 онд Баян-Өлгий аймгийн хууль хяналтын салбарын «Оны шилдэг залуу» өргөмжлөлөөр, 2009 онд «Байгууллагын аварга прокурор»-оор тус тус шалгарсан байна.
БОЛАЙН БОТАКӨЗ

Болайн Ботакөз нь 1981 онд тус аймгийн Улаанхус суманд төрсөн.
Өлгий сумын ЕБС-ыг 1998 онд, 2003 онд «Орхон» Их сургуулийн хууль зүйн ангийг Алтан медальтай төгссөн, хуульч, эрх зүйч мэргэжилтэй, бакалавр зэрэгтэй.
Орос, англи хэл мэднэ
Прокурорын “Хууль цаазын зөвлөх” зэрэг дэвтэй
2004 оноос Баян-Өлгий аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч
2007 оноос аймгийн прокурорын газарт мөрдөн байцаалтанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокуророор томилогдон ажиллаж байна.
Б.Ботакөз нь ажилласан хугацаандаа Цагдаагийн Ерөнхий Газрын «Сайшаалын үнэмлэх» /2005 он/, ЦЕГ-ын Хэрэг Бүртгэх Газрын «Сайшаалын үнэмлэх» /2006 он/, Аймгийн Прокурорын Газрын «Өргөмжлөл»-өөр /2007, 2008 онуудад/ тус тус шагнагдсан байна.
АНУАРЫН ЕРКЕГҮЛ

Ануарын Еркегүл нь 1984 онд Ногооннуур сумын нутагт төрсөн.
1999-2001 онд ЕБ-ын сургуулийг , 2005 онд «Орхон» дээд сургуулийн хуулийн ангийг хуульч-эрх зүйч мэргэжилээр «Улаан диплом»-той, бакалавр зэрэгтэй төгссөн.
2007 онд Монгол Улсын Үндэсний Их Сургуульд мэргэжил дээшлүүлж, Хууль зүйн магистрийн зэргийг онц дүнтэй хамгаалсан.
Англи,герман,орос хэл мэднэ
Прокурорын “Хууль цаазын зөвлөх” зэрэг дэвтэй
2008 оноос Баян-Өлгий аймгийн Прокурорын газарт туслах ажилтанаар
2009 онд Прокурорын газрын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилогдон үр бүтээлтэй ажиллаж байна.
ТӨЛЕУГИЙН СЕРИКЖАН

Т.Серикжан 1980 онд төрсөн.
2001-2005 онд «Сутай» дээд сургуулийн эрх зүйн ангийг эрх зүйч мэргэжилээр төгссөн.
Прокурорын “Хууль цаазын ахлах зөвлөх” зэрэг дэвтэй
2006 оны 10-р сараас эхлэн прокурорын туслах ажилтан,
2007 оны 08-р сарын 01-нээс эхлэн ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор
2011 оны 7 сараас ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих туслах прокуророор дэвшин ажиллаж байна.
Т.Серикжан 2008,2009 онд өөрийн хариуцсан ажлын үзүүлэлтээр шалгарч Улсын Ерөнхий Прокурорын «Өргөмжлөл», мөнгөн шагналаар шагнагдсан.
МЭНДБАЯРЫН ОТГОНЖАРГАЛ

Прокурорын туслах ажилтнууд:
Мэндбаярын Отгонжаргал нь 1984 онд тус аймгийн Булган суманд төрсөн.
2002 онд Булган сумын 10 жилийн дунд сургуулийг онц дүнтэй, 2006 онд Улаанбаатар хотод Их засаг ИС-ийг эрх зүйч мэргэжилээр баклавар зэрэгтэй төгссөн.
Орос, англи хэл мэднэ
2008 оны 11 дүгээр сарын 5-наас эхлэн аймгийн прокурорын газарт прокурорын туслах ажилтнаар ажиллаж байна
ЯСИМХАНЫ ДИНА

Ясымханы Дина нь 1985 онд тус аймгийн Өлгий суманд төрсөн.
2002 онд Өлгий сумын «Алтан гадас» одонт 1-р 10 жилийн дунд сургуулийг онц дүнтэй, 2007 онд Монгол Улсын Их Сургуулийг эрх зүйч мэргэжилээр, баклавар зэрэгтэй төгссөн.
Орос,англи хэл мэднэ
2007 оноос тус сургуульд мэргэжил дээшлүүлэн магистрантурын ангид эчнээгээр суралцаж байна
2009 оны 10 дугаар сарын 21-нээс эхлэн аймгийн прокурорын газарт прокурорын туслах ажилтнаар ажиллаж байна.
МАГСАРЫН ЭНХТУЯА
Аж ахуй, үйлчилгээ хариуцсан ажилтанууд
Хөег-тува овгийн Магсарын Энхтуяа 1961 онд төрсөн, 48 настай, 1970-1980 онд Баян-Өлгий аймгийн 10 жилийн 2-р дунд сургуулийн 10-ангийг төгссөн. 1981-1983 онд Цэнгэл сумын 8 жилийн дунд сургуульд багш, номын санчийн ажил эрхэлж байгаад 1984 оны 3-р сарын 5-наас 8-р сар хүртэл Аймгийн Шүүхэд бичээч, 1984 оны 8-р сараас эхлэн одоо хүртэл Аймгийн Прокурорын газарт бичээч-операторчиноор(хэвлэгч) ажиллаж байна.
М.Энхтуяа нь аймгийн прокурорын байгуулагад он удаан жил ажиллахдаа аливаа бэрхшээл саадыг үл шантран хөдөлмөрлөж, хариуцсан ажлаа өнөөгийн шаардлагад нийцүүлэн, хамт олноо ажил үйлсээрээ удаа дараа тэргүүлж «Байгууллагын хөдөлмөрийн аварга»-аар 2 ч удаа тодорч байлаа. Тэрээр «Хүндэт самбар»-т зураг нь тавигдаж «ҮІІІ таван жилийн гавшгайч» цол, мөнгөн шагнал хүртэхийн зэрэгцээ БНМАУ-ын Прокурорын байгууллагын 60 жилийн ойн медаль, мөнгөн шагнал, Монгол Улсын Прокурорын байгууллагын 70 жилийн ойгоор «Дурсамж», үнэ бүхий зүйл, «Шалгын» ХХКомпаний ШТС-ын захиргааны «Өргөмжлөл», мөнгөн шагнал, мөн Аймгийн Прокурорын байгууллагын «Диплом», «Баярын бичиг», «Сайшаалын үнэмлэх», мөнгөн шагналаар удаа дараа шагнагдаж 2001 онд «Байгууллагын хөдөлмөрийн аварга» цол хүртсэн байна. Түүнчилэн 2004 онд Монгол Улсын Ерөнхий Прокурорын «Прокурорын хүндэт ажилтан» цол тэмдэгээр, 2007 онд Аймгийн Прокурорын газрын «Өргөмжлөл», мөнгөн шагналаар шагнагджээ.
Прокурорын байгууллагад тасралтгүй 26 дахь жилдээ ажиллаж байгаа арвин баялаг туршлагатай манай тэргүүний ахмад ажилтнуудын нэг юм.
РАДОЛДАГИЙН ГҮЛБАРИМ
Жантекей-Секел овогт Р.Гүлбарим нь 1978 онд төрсөн. 1996 онд Баян-Өлгий аймгийн 4-10 жилийн дунд сургуулийг «Алтан медаль»-аар төгссөн. 2004 онд Казахстан Улсын Хуулийн Их Сургуулийг «Улаан диплом»-тойгоор дүргэсэн, хуульч-эрх зүйч мэргэжилтэй, орос, турк хэл эзэмшсэн.
Р.Гүлбарим нь 2005 оны 01-р сарын 03-ны өдрөөс эхлэн 5 жил Аймгийн Прокурорын газарт казах хэлний орчуулагчаар ажиллаж байгаад 2010 оны 4-р сарын 20 өдрөөс эхлэн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.
2007, 2008, 2009 онуудад өөрийн хариуцсан ажилд идэвхи зүтгэл, үр бүтээл, өндөр амжилт гаргасан тул тус байгууллагын «Өргөмжлөл», тусгай шагналуудаар тус тус шагнагдсан байна.
САДИ ОВОГТОЙ НУРЖАН
Ботахара-Харажан овгийн Сади овогтой Нуржан нь 1984 оны 11-р сарын 18-ны өдөр Өлгий сумын төвд төрсөн. Өлгий сумын 5-р багт нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
Тэрээр 2002 онд Баян-Өлгий аймгийн Ахлах сургуулийг төгсөж, тус онд Улаанбаатар хотод Олон Улсын Эдийн Засаг, Бизнесийн дээд сургуульд элсэн орж 2006 онд Олон Улсын Банк, Санхүүгийн нягтлан бодогч мэргэжилээр төгссөн.
2008 оны 08-р сарын 01-ний өдрөөс эхлэн Аймгийн Прокурорын 05 тоот тушаалаар ня-бо-архивчнаар томилогдон ажиллаж байна.
БӨКЕЙН ГҮЛБАТИ
Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт 1973 онд төрсөн. 37 настай, Өлгий сумын 3-р багт нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг. 1990 онд Улаанхус сумын 10 жилийн дунд сургуулийн 10-ангийг төгсөж 1991-1994 онд Аймгийн Ноос Угаах Үйлдвэрийн Хивсний цехэд хивсчинээр ажиллаж байсан ба 1995 оноос эхлэн одоо хүртэл Аймгийн Прокурорын газарт үйлчлэгчээр ажиллаж байна.
Прокурорын газар нь 1999 онд «Соелч байгууллага»-аар шалгарсан юм.
Ахмад ажилтан Б.Гүлбатийн хөдөлмөрийг Аймгийн Прокурорын газрын хамт олон нь үнэлж «Баярын бичиг», үнэ бүхий зүйл, «Сайшаалын үнэмлэх», «Диплом», «Өргөмжлөл», мөнгөн шагнал, Монгол Улсын Прокурорын байгууллагын 70 жилийн ойгоор «Дурсамж», үнэ бүхий зүйлээр урамшуулж, 2003, 2006, 2008 онуудад «Байгууллагын аварга ажилчин»-аар тус тус тодруулж, мөнгөн шагналаар шагнаж байсан ба 2009 онд Улсын Прокурорын «Хүндэт тэмдэг»-ээр шагнагдсан байна.
Баатарын Зэлмэ
Б.Зэлмэ нь 1989 оны 5-р сарын 25-нд Баян-Өлгий аймгийн Булган суманд төрсөн. Б.Зэлмэ нь 1997-2007 онуудад Булган сумын 11 жилийн ахлах сургуульд сурч. 2007-2011 онуудад ИЗИС-ийн Мэдээлэл Технологын Сургуулийн Компьютер Програм хангамж мэргэжлээр сурч төгссөн байна. 2011 оны 4-р сараас 7-р сар хүртэл “ITE” ххк-нд сүлжээний инженерээр ажиллаж байгаад мөн оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс прокурорын газар мэдээлэл технологын мэргэжилтэнээр ажиллаж байна.
Б.Зэлмэ нь Урианхай сурын спортын дэд мастер цолтой юм.
БЕРИКХАНЫ ЕРМУРАТ
Б.Ермурат 1977 онд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн. Эхнэр, 3 хүүхэдтэй.
1985-1995 онуудад Өлгий сумын 4-р ахлах сургуулийг төгсөж улмаар 1995-1999 онуудад Улаанбаатар хотод Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн инженер-механикийн ангид суралцаж байсан.Б.Ермурат нь Аймгийн Прокурорын газарт жолоочоор 4 дахь жилдээ, няравын ажил 2011 оны 2 дугаар сараас мөн оны 10 дугаар сар хүртэл хийж улмаар бичиг хүргэгчийн ажлыг 2011 оны 9-р сараас эхлэн хийж ажиллаж байна.
Б.Ермурат нь 2010 онд Баян-Өлгий Аймгийн Прокурорын газрын Аварга Ажилтан болж байсан байна.
КАЛИГИЙН АЛТАЙ
К.Алтай нь 1963 оны 06-р сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрсөн. К.Алтай нь 1971-1979 онд 8 жилийн сургуулийг, 1979-1983 онд Улаанбаатар хотод Төмөр замын техникумыг авто механикчийн мэргэжилээр төгсжээ.
1983 оноос 2001 он хүртэл 18 жил аймгийн 21-р автобааз, Тээврийг удирдах газар болон «Автотранс» ХХК-д механик, диспедчерийн ажлыг хийж байгаад 1996-2006 он хүртэл хувиараа ажил эрхэлж байсан.
2006 оноос одоо хүртэл Аймгийн Прокурорын газарт жижүүрээр ажиллаж байна.
К.Алтай нь Авто тээврийн байгууллагын 70 жилийн ойн медаль, «Шарапат» медалиар шагнагдаж 2009 онд Аймгийн Прокурорын газрын «Байгуулагын хөдөлмөрийн аварга»-аар шалгарсан байна.
РАХАТЫН АЮБЕК
Р.Аюбек нь 1980 онд төрсөн. Өлгий хотын 4-10 жилийн дунд сургуульд сурч байгаад 6-р ангиасаа Өсвөрийн Зохион Бүтээгчдийн сургуульд элсэн орж 10-ангийг «Авто засварчин» мэргэжилтэйгээр төгссөн.
Аймгийн «Жол» ХХКомпанид барилгын засал чимэглэлчнээр 3 жил ажилласан Р.Аюбек 2006 оны 08-р сараас одоо хүртэл 4 дэхь жилдээ Аймгийн Прокурорын газарт харуул хамгаалалтын жижүүрээр ажиллаж байна.
Р.Аюбек нь 2008 онд байгууллагын тусгай шагнал, «Өргөмжлөл»-өөр шагнагдаж байв.
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТАНИЛЦУУЛГА
1930 оны 4-р сард хуралдсан БНМАУ-ын ІҮ Их Хурлаас төв ба аймгуудад прокурорын байгууллагыг үүсгэн байгуулахаар заасныг үндэс болгон БНМАУ-д анх прокурорын байгууллага бий болжээ.
Баян-Өлгий аймаг байгуулагдахаас өмнө тус аймгийн нутагт байсан Ховд аймгийн прокурорын харъяа 3 орон тоотой хэсгийн прокурор байсан нь Баян-Өлгий аймгийн прокурорын байгууллагын эх үүсвэр болжээ.
1940 оны 8-р сарын 20-нд Баян-Өлгий аймаг байгуулагдсаны дараа буюу 1940 оны 10-р сард Улсын Прокурорын 50 тоот тушаалаар Аймгийн прокурорыг анх байгуулжээ.
Аймгийн прокурор анх прокурор 1, мөрдөн байцаагч 3, нарийн бичгийн дарга 1, зарлага 1, бүгд 6 орон тоотой байгуулагдсан бөгөөд аймгийн Прокуророор Сырзаны Дашжав гэдэг хүн томилогдон ажилласан байна.
Аймгийн Прокурор анх байгуулагдахад байшин барилга байгаагүй, ганцхан эсгий гэрт ажлаа явуулж прокурорын хяналт, мөрдөн байцаалтын ажлыг морин өртөөгөөр гүйцэтгэж байжээ.
Тэр үед бичгийн машингүй учир бүх албан хэргээ гараар хөтөлдөг байснаас гадна 1950-иад он хүртэл хуучин монгол бичгийг хэрэглэж байжээ.
1950-иад он хүртэл аймгийн Прокурорын төсөв нь Улсын Прокурорын төсөвтэй хамт байж төвөөс санхүүжиж байсан байна.
Аймгийн Прокурор нь 1942 онд туслах прокурортой болж 1952 онд шуурхай албаны машинтай болсон. 1955 оноос 1961 он хүртэл Дэлүүн, Алтанцөгц, Цагааннуур сумуудад хэсгийн байцаагч төвлөрч голдуу гарсан хэргийг мөрдөх ажлыг хариуцан ажиллаж байгаад 1961 оноос хэсгийн прокурор болон өөрчлөгдөн ажилласан байна.
Аймгийн Прокурорын газар анх байгуулагдсан 1940 оноос 2010 он хүртэлх хугацаанд аймгийн Прокуророор Сырзаны Дашжав (1940.10–1941.01) Баяртын Сүхээ (1941.01–1942), Чулуун (1942-1943), Бажийн Хаби (1943-1945), Хөхийн Лэгрэв (1945-1950), Баянцагааны Магауия (1951-1952), Омарын Хавдал (1952-1955), Төмөрийн Увш (1955-1956), Таймасын Бодаубай (1956-1958), Цэрэнбайн Жалцав (1958-1962), Авилхааны Бураан (1962-1983), Дагистаны Зулхаажия (1983-1987), Зейнолдагийн Казбек (1987-1990), Хавдалын Мерейхан (1990-2005), Хурметийн Жанибек /2005 -2011/, 2011 оны 2-р сараас эхлэн аймгийн Прокуророор Тогосын Батсүх томилогдон ажиллаж байна.
Аймгийн Прокурорын газарт 1958 он хүртэл хууль цаазын мэргэжилтэй нэг ч хүн байгаагүй, зөвхөн практикаас сурч туршлага хуримтлуулсан хүмүүс ажиллаж байсан түүхтэй. 1958 онд Хууль цаазны дунд сургуулийг төгссөн Ц.Жалцав, Б.Бураан, Б.Серикбай нар ирж, анхны мэргэжлийн хуульчид ажиллаж эхэлсэн бол одоо нийт прокурорууд хуулийн дээд боловсролтой, хуульчийн гэрчилгээтэй болж ажил үүрэг гүйцэтгэж байна.
Аймгийн Прокурор байгуулагдсан үедээ гол ажлаа эрүүгийн хэрэг мөрдөх, эрүүгийн шүүн таслах ажилд хяналт тавихад чиглүүлж ирсэн нь анхны 10 жилд тус аймагт гэмт хэргийн гаралт их байгаатай холбоотой байжээ.
1960 он хүртэлх тайлан мэдээ, тоо баримтаас үзэхэд тусгай хяналт, ерөнхий хяналт, иргэний шүүн таслах ажилд тавих прокурорын хяналт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээ бага, үр дүн муутай байсан бөгөөд 1950 он хүртэл бүр ч хангалтгүй байжээ.
1951 онд Аймгийн Прокурорт Улсын Прокуророос эрхлэн зураг төсвийг гаргуулан 10 тасалгаатай /одоогийн Тагнуулын газрын байр) контор бариулсаны 6 тасалгааг Аймгийн Прокурорын газарт эзэмшүүлж, 4 тасалгааг Аймгийн Шүүх эзэмшин ашиглаж ирсэн бөгөөд 1977 онд 2 давхар байранд шилжин конторлаж байсан байна. (Энэ 2 давхар барилгад одоо «Суат» ХХКомпани байрлаж байна.)
1961 оноос Дэлүүн, Алтанцөгц сумдад хэсгийн прокурор төвлөрөн сууж 3-4 сум хариуцаж байсан ба тусгай контортой, уналгын морьтой болсон байна.
Прокурорын ерөнхий хяналт, урьдчилан сэргийлэх ажлын шаардлагатай холбоотой 1962 оноос эхлэн аймгийн прокурорт ерөнхий хяналтын туслахын орон тоо анх бий болж туслах прокуророор Н.Ивхий томилогдсон байна.
Ерөнхий хяналтын ажлыг дангаар хариуцах туслах прокурортой болсноор ерөнхий хяналт, урьдчилан сэргийлэх ажлын тоо хэмжээ өсөж, үр дүн дээшилсэн байна.
1965 он хүртэл шүүн таслах ажилд тавих хяналт, ялангуяа иргэний шүүн таслах ажилд тавих хяналтын ажлын тоо маш цөөн, чанар нь хангалтгүй байсан байна. 1970 онд аймгийн прокурорын газар шүүхийн хяналтын туслахтай болж, туслах прокуророор Д.Камесия томилогдсон байна.
Шүүхийн хяналтын туслахтай болсноор шүүн таслах ажилд тавих хяналтын ажлын тоог нэмэгдүүлж, чанарыг сайжруулахад гол түлхэц болжээ.
1982 онд тусгай хяналтын ажил эрхэлсэн туслахын орон тоо бий болсноор тусгай хяналтын туслах прокуророор 3.Казбек томилогдон ажилласан байна.
Тусгай хяналтын орон тоо бий болсон нь иргэдийн эрх ашиг сонирхолыг тууштай хамгаалах, цагдан сэргийлэхийн ажилтны албаны бүхий л үйл ажиллагааны хууль есны шаардлага хангахад нь зохих үр нөлөө үзүүлжээ.
Одоо аймгийн Прокурорын газарт аймгийн прокурор , орлогч бөгөөд мөрдөн байцаах ажилд хяналт тавих прокурор , туслах прокурор 1, хяналтын прокурор 4, мэдээллийн технологийн мэрэгжилтэн, туслах ажилтан 2, ня-бо бөгөөд архивч, нарийн бичгийн дарга , жолооч, үйлчлэгч , жижүүр , бичээч-операторчин бүгд 18 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд орчин үеийн техник хэрэгсэлээр бүрэн хангагдсан байна.
11 сар 17th, 2011
admin 



